УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр /2021.01.25/ төв талбай дээр өлсгөлөн зарлаж эхлээд байна. Тэрбээр, Рио Тинто компани “Оюу толгой”-н гэрээтэй холбоотойгоор сайжруулах мэдэгдэл гаргасан асуудал дээр Монгол Улсын Засгийн газар болоод УИХ нэг ч байр суурь илэрхийлэхгүй байгааг эсэргүүцэж байгаа юм.
Энэхүү өлсгөлөн зарлах болсон тухайгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Өнөөдөр Монголын ард түмэн “Оюу толгой”-гоо буцааж авах алтан боломж ирлээ. Гэтэл МАН “Монголын Рио Тинто” нам болсон гэдгээ илчиллээ. Монгол Улсын Ерөнхий сайдуудыг Рио Тинто халдаг, шахдаг болсон. Ингээд МАН-ын удирдлага дээр байгаа мафийн бүлэглэлүүд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаараа Олон Улсын шүүхэд монголын ард түмний эрх ашгийг төлөөлж сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл өлсгөлөн зарлаж байна” хэмээсэн юм.
Л.Баяр