54116075_401.jpg

2021-01-14 15:53
Snapchat олон нийтийн сүлжээ Twitter-ийг дагаж, Америкийн өнөөгийн төрийн тэргүүн Доналд Трампын бүртгэлийг энэ сарын 20-ноос бүрмөсөн хааж байна. Axios порталын мэдээлснээр Snapchat-аас дараах мэдэгдлийг гаргажээ. “Өнгөрсөн долоо хоногт бид урт хугацааны үйлдэл манай нийгэмлэгийн эрх ашигт хэрхэн нийцэж байгааг үнэлэхээр Ерөнхийлөгч Трампын бүртгэлийн хугацаагүйгээр зогсоож байгаагаа зарласан. Олон нийтийн аюулгүй байдлын үндсэн дээр, мөн Трампын […]

bat.jpg

2021-01-14 15:33
Хөл хориотой байх үед хүүхэд гэлтгүй томчуудын дэлгэцийн хэрэглээ эрс ихсэж байгааг бид өөрсдөөсөө харж болно. Тэгвэл гар утас, компьютер, зурагтыг удаан үзэж, ашиглах нь хүүхдүүдэд ямар сөрөг нөлөөтэй, дэлгэцийн хамааралд орсон хүүхдүүдээс ямар шинж тэмдэг илэрдэг, түүнээс хэрхэн сэргийлэх талаар СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч, сэтгэл засалч эмч Л.Цэрэндолгортой ярилцлаа. -Хөл хорио тогтоосноос […]

импормация1.png

2021-01-14 15:23
Дэлхий нийтэд тархаад байгаа Ковид-19 цар тахлын улмаас олон салбарт ямар нэгэн хэмжээгээр эрх зөрчигдөх асуудлууд тулгарч буй. Глоб Интернэшнл Төвөөс Т.Аюушсайхан “Ковид-19 ба хэвлэлийн эрх чөлөө” илтгэлийг эмхэтгэн боловсруулсан байна. Уг илтгэлдээ “Дэлхий даяар засгийн газрууд иргэдээ хамгаалах үүргийнхээ хүрээнд хөл хорио тогтоох, тусгаарлах зэрэг онцгой арга хэмжээ авч байгаа энэ цаг үед чөлөөт […]

ter-1024x1024.jpg

2021-01-14 14:45
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хүрээнд нэгдүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдах Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслолд монгол хүү илтгэл тавихаар болжээ. АНУ-ын Никелодеон сувгийн All That шоуны залуу жүжигчин С.Чингүүн уг үйл ажиллагаанд оролцох урилга авсан байна. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Энэ ням гарагт Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслол болно. […]

0d9f434c6a9a61c1f7d088b73f036ffc_x3-1.jpg

2021-01-14 14:31
Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодын цаана байрладаг буюу Баянзүрх дүүргийн 11, 20, Сонгинохайрхан дүүргийн 21, 32, Хан-Уул дүүргийн 13, 14, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны оршин суугчид болон тухайн хороонд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчид шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрэхдээ заавал PCR шинжилгээ өгөх шаардлагагүй боллоо. Харин дээрх хороодын иргэд […]

hag4.jpeg

2021-01-14 14:05
Нэгдүгээр сарын 12-ны үүрээр Хөвсгөл аймгийн Ханс суманд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, өнөөдрийг хүртэл чичирхийлэлт болсоор байгаа билээ. Хөвсгөл нуурын орчимд газар хөдөлсөнтэй холбогдуулан Хөвсгөлийн УТХГ-ын Хамгаалалтын захиргаанаас иргэдэд мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэхээр Хөвсгөл нуурын баруун зүүн чиглэлд эргүүл, хяналт шалгалтын ажлыг хийсэн байна. 1. Хөвсгөл нуурын баруун эрэг Хатгал тосгоноос 80 км, Ханх […]

unnamed-2-2.jpg

2021-01-14 14:02
Сүрьеэ нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг, хүнээс хүнд амьсгалын замаар тархдаг халдварт, бүрэн эдгэрдэг өвчин юм. ЯМАР ОРЧИНД СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАР ТАРХАХ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ ВЭ? Уг өвчнийг үүсгэдэг савханцар нян нь гадна орчинд маш тэсвэртэй -1-40 хэмд 50-аас дээш жил амьдрах тэсвэртэй, бохир ус, хөрс, харанхуй чийглэг орчин, ил хаясан нус цэрэнд удаан хугацаагаар амьдрах чадвартай аж. […]

13_20201113032153-1024x512.jpg

2021-01-14 13:57
Хязгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдийг Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж байгаа талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Н.Лхагвасайхан​ “Хязгаарлалтын дэглэм тогтоосон энэ үед нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглаан зохион байгуулах тохиолдол гарч байна. Тухайлбал, өчигдөр л гэхэд БГД-т жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл 25 орчим иргэн төрийн ордны орчимд жагсаал […]

depositphotos_50476835-stock-photo-unhappy-child-sitting-on-floor.jpg

2021-01-14 13:43
Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2020.01.13/ нийт 1913 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 1536 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 177 байжээ. Мөн хулгайлах гэмт хэрэг 21, гэмт хэргийн шинжтэй 73 үйлдэл бүртгэгдсэн аж. Согтуугаар автомашин жолоодсон 55, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 163, хүний биед халдсан 105, оршин суугчдын […]

narangerel.jpeg

2021-01-14 13:16
Өнөөдрийн ЭМЯ-ны коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээллийн үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст үс унах, хумс хугарах, сэтгэл санаа тогтворгүй байх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Коронавирусийн халдвар аваад эдгэрсний дараа эмнэлзүйн шинж тэмдгүүд гарч байгаа талаар дэлхийн олон улс орон судалж байгаа. БНХАУ-д […]