Snapchat олон нийтийн сүлжээ Twitter-ийг дагаж, Америкийн өнөөгийн төрийн тэргүүн Доналд Трампын бүртгэлийг энэ сарын 20-ноос бүрмөсөн хааж байна.
Axios порталын мэдээлснээр Snapchat-аас дараах мэдэгдлийг гаргажээ. “Өнгөрсөн долоо хоногт бид урт хугацааны үйлдэл манай нийгэмлэгийн эрх ашигт хэрхэн нийцэж байгааг үнэлэхээр Ерөнхийлөгч Трампын бүртгэлийн хугацаагүйгээр зогсоож байгаагаа зарласан. Олон нийтийн аюулгүй байдлын үндсэн дээр, мөн Трампын буруу мэдээлэл тараах, үзэн ядах хандлагыг дэлгэрүүлэх, хүчирхийлэлд өдөөн турхирах гэсэн оролдлого дээр үндэслэн бид аккаунтыг нь бүрмөсөн хаах шийдвэр гаргалаа” гэжээ.
Snapchat нь өнгөрсөн долоо хоногт Трампын аккаунтыг хугацаагүйгээр хааснаа зарласан анхны платформ болсон юм. Харин бусад платформ түр хязгаарлалт тавьсан билээ.