АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хүрээнд нэгдүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдах Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслолд монгол хүү илтгэл тавихаар болжээ.

АНУ-ын Никелодеон сувгийн All That шоуны залуу жүжигчин С.Чингүүн уг үйл ажиллагаанд оролцох урилга авсан байна. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Энэ ням гарагт Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслол болно. YouTube болон Facebook дэх National Children’s Campaign хуудсаар 15:00 цагаас шууд үзээрэй” хэмээн бичжээ.

Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сард Nickelodeon, Time for Kids болон Time сэтгүүлийн хамтран зохион байгуулсан 2021 оны “Дэлхийн оны шилдэг хүүхэд шалгаруулах” /”Kid of the year”/ телевизийн тусгай нэвтрүүлэгт шүүгчээр оролцсон юм байна.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн