2021-01-05 17:55
Турк Улсад SARS-CoV-2 коронавирусийг 10-хан секундын дотор илрүүлдэг тусгай төхөөрөмж зохион бүтээжээ. Энэ бүтээлийг Анкара дахь Билькентийн их сургуулийн эрдэмтэд боловсруулсан байна. Энэ бүтээлийн коронавирусийг илрүүлэх чадвар 99%. Diagnovir хэмээх нэртэй энэ бүтээл нь хүний шүлсний дээжнээс коронавирусийн халдварыг илрүүлдэг юм байна. Ингэхдээ авсан дээжээ тусгай уусмалтай хольж, дараа нь эмгэг илрүүлэх чипэнд байршуулдаг аж. […]









