2021-01-05 17:361min00

Цар тахлаас зугтаж хосоороо өчүүхэн аралд аж төрж байна

870x489_0x63_detail_crop_20210105041201_cf5369e0_1f38332ba3e8fb4f08e38c5e5422adb374b76cea6b3a2342db36e5410d68bd0e

Их Британийн нэгэн хос коронавирусээс зугтаж, Ирландын эргийн ойролцоо байдаг нэгэн жижигхэн арал дээр төвхнөжээ. Оуэй хэмээх нэртэй энэ арал дээр цахилгаан, ус дамжуулах суваг байхгүйгээс гадна коронавирус илрээгүй юм байна.

Люк, Сара Фланаган нар өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 14-нд арал дээр иржээ. Энэ нь Их Британид хөл хорио тогтоохоос хэдхэн хоногийн өмнө гэнэ. Дурлалт хосууд хоёулхнаа байхыг хүссэн учраас арал дээр нэгэн жижигхэн байшин хөлсөлжээ. Оуэй арал дээр байнгын оршин суугчид байдаггүй бөгөөд зуны цагт хэдхэн хүн ирдэг аж.

Залуу хос өөрсдийн гэсэн аж ахуй эрхэлж, загас барьж, тахиа үржүүлжээ. Тэдэнд эх газар луугаа явахын тулд завь хэрэгтэй. Өнгөрсөн зун хос өвлийн идшээ их хэмжээгээр нөөцлөн авчээ.

Орчуулсан Э.Март : mir24.tv/news