2021-01-05 17:551min00

Турк Улсад коронавирусийг аравхан секундын дотор илрүүлдэг багаж бүтээжээ

thumbs_b_c_d86d530e2d53e49766102c32cc86f9cc

Турк Улсад SARS-CoV-2 коронавирусийг 10-хан секундын дотор илрүүлдэг тусгай төхөөрөмж зохион бүтээжээ. Энэ бүтээлийг Анкара дахь Билькентийн их сургуулийн эрдэмтэд боловсруулсан байна. Энэ бүтээлийн коронавирусийг илрүүлэх чадвар 99%.

Diagnovir хэмээх нэртэй энэ бүтээл нь хүний шүлсний дээжнээс коронавирусийн халдварыг илрүүлдэг юм байна. Ингэхдээ авсан дээжээ тусгай уусмалтай хольж, дараа нь эмгэг илрүүлэх чипэнд байршуулдаг аж. Эерэг хариу гарсан тохиолдолд оптик систем нь гэрлийн өнгөө өөрчилдөг гэнэ.

“Энэ систем экспортод гарах өндөр боломжтой. Энэ бүтээл тун удахгүй манай улсад болон дэлхий нийтэд асар их нөлөө үзүүлнэ” хэмээн их сургуулийн мэргэжилтнүүд мэдэгджээ.

Орчуулсан Э.Март : www.kp.ru