Хэнтий аймагт авто машин тоносон хэрэг энэ сард гарсан байна. Улмаар Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Тэмүүжин эл гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагын нэгдсэн санд бүртгэж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Шалгалтаар иргэн Б нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цагаан өнгийн приус маркийн автомашинтай Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Батширээт сум руу явах замд эвдэрч явах боломжгүй болоод Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Хурхийн бургас” гэх газарт үлдээгээд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр машинаа авахаар очиход аккумулятор, ком батарей, 3 ширхэг обудтай дугуй зэрэг тоногдсон байсан аж.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Тэмүүжин уг хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд Хэнтий аймгийн харьяат, 36 настай, эрэгтэй, Б гэгч нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хадам ах, 38 настай, М-ийн хамт 20 цагийн орчимд замд таарсан цагаан өнгийн приус маркийн автомашины урд талын гурван ширхэг обудтай дугуй, ком батарей, аккумулятор зэрэг эд зүйлүүдийг хулгайлан авч гэртээ хадгалж байсныг тогтоон тус хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Эх сурвалж : ЦЕГ