Загвар өмсөгч Химена Ита оньсого мэт байдалтайгаар амьсгал хураажээ. “Мексикийн мисс” тэмцээнд оролцогч, 21 настай энэ бүсгүй тэмцээнээс хэдхэн долоо хоногийн өмнө амиа алдсан байдалтайгаар олдсон байна.
Зарим мэдээллээр мексик бүсгүй хориотой бодис хэрэглэснээс болоод амиа алдсан гэж байгаа бол зарим нь Итаг амиа егүүтгэсэн гэжээ. Хуулийн байгууллагынхан гоо бүсгүйн үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Гоо бүсгүй бага эмчээр ажиллахын зэрэгцээ анагаахын сургуульд сурдаг байсан гэнэ. 2019 онд тэрбээр “Агуаскальентесын мисс” цол хэргэмийг авч, 2021 оны гуравдугаар сард “Мексикийн мисс 2021” тэмцээнд оролцох ёстой байжээ.