хүчит-шонхор-зах-3-2-1024x682.jpg

2020-12-10 16:36
Өнөөдөр 12:00 цагийн байдлаар ШӨХТГ-аас Улаанбаатар хотын 6 дүүрэг, Налайх дүүрэг, Орхон, Дархан-Уул, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт байрлах зах, дэлгүүр, эмийн санд хяналт шалгалт хийж байна. Хүчит шонхор захад өглөөний 07:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 7000-7500 төгрөг, хонины цул мах 7800-8000 төгрөг, үхрийн ястай мах 9000-10500 төгрөг, үхрийн цул мах 10000-12500 […]

pic11-1024x768.jpg

2020-12-10 16:16
2020 оны эхний 10 сарын байдлаар нийт 1010 хүүхэд гэмт хэргийн золиос болсон байна. Тэдгээрийн 136 нь долоо хүртэлх насных бол 8-13 насны 294, 14-17 насны 580 хүүхэд аж. Гэмт хэргийн улмаас долоо хүртэлх насны 61, 8-13 насны 20, 14-17 насны 17 хүүхэд нийт 98 хүүхэд амь насаа алджээ. Түүнчлэн 415 хүүхэд гэмт хэргийн улмаас бэртэж гэмтсэн байна. Б.Эрдэнэ

Railway700.jpg

2020-12-10 16:09
Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо. “УБТЗ” ХНН-ийн ажлын хэсгээс танилцуулснаар өчигдрийн байдлаар Төмөр замын ажилтан 15.956 хүнээс […]

ulaanbaatar-2.jpg

2020-12-10 15:54
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 23 дугаар хуралдаан цахим хэлбэрээр өнөөдөр болж нийт 16 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Энэ удаагийн хуралдаанаар цаг үеийн хэд, хэдэн чухал асуудал хэлэлцсэний нэг нь “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан явдал. Ингэснээр мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт чиглэсэн биржийн бус зах зээлийн нарийвчилсан эрх зүйн зохицуулалт бий болж, олон улсын […]

3d69a2b7-227b-461f-bf88-c6a0e7dab3b7.jpeg

2020-12-10 15:45
Арабын Нэгдсэн Эмират Улсын Эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх яам Хятадад боловсруулсан коронавирусийн эсрэг вакциныг бүртгэжээ. Энэ вакцин нь Sinopharm корпорацийн боловсруулсан вакцин гэнэ. Үр дүн нь 86%-тай гарсан гэжээ. Энэ нь цар тахалтай тэмцэхэд чухал алхам болсон гэж АНЭУ-ын төрөөс мэдэгджээ. Вакциныг сайшаахаас өмнө эмч нар судалгааны мэдээллийг судалж, туршилтын гурав дахь үе шатны завсрын […]

7103edb21d99d80ce212412271cda82f_x3.jpg

2020-12-10 15:37
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Монгол шуудан” компанитай хамтран хүнс, өвлийн идэшний махыг 21 аймгийн төвөөс Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Бүх аймгийн төвүүдэд долоо хоногт 1-2 удаагийн давтамжтайгаар хот хоорондын идэш тээвэрлэлтийг хийж байна. ХХААХҮ-ийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын Мал, мах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, өвс тэжээлийг хот […]

3342d86b50c9b331b6ea3f517117f1b2_x3.jpg

2020-12-10 15:16
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аян”-ыг дэлхийн 187 улс 1991 оноос эхлэн жил бүр арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл нэг уриа, нэгдмэл зорилгын дор тэмдэглэж ирсэн. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг түгээх зорилготой энэ аянд Монгол Улс 1997 оноос нэгдэн […]

b2f9d080-f169-427d-b86d-c70d9c1d5510-1024x682.jpg

2020-12-10 15:11
Хүний эрхийн үндэсний комиссоос Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Цар тахлыг даван туулах нь: Хүний эрхийн төлөө нэгдцэгээе” цахим хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, үг хэллээ. Цахим хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь […]

24445112-magnitnye-buri-v-dekabre-2020-zemlyu-na.jpg

2020-12-10 14:55
G2 түвшний соронзон шуурга ойрын өдрүүдэд манай гарагийг дайран өнгөрнө. Өнөөдөр энэ шуурга хамгийн дээд түвшиндээ хүрч, баасан гарагаас G1 түвшинд хүрч буурах юм байна. Түүнчлэн арванхоёрдугаар сарын 18-19-нд шуурга дахин идэвхжинэ. Эмч нарын мэдээлснээр гео соронзон шуурга нь мэдрэг хүмүүст хамгийн ихээр нөлөөлдөг байна. Өндөр настай, зүрх судасны архаг өвчтэй, даралт ихтэй хүмүүсийг энэ […]

zrir6vuFlFnhkNRVOLfymbHV8oaFkBe3.jpg

2020-12-10 14:49
Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар  “Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ыг шинэчлэн баталжээ. Энэ журмын хүрээнд ангиллын нэршлийг олон улсын стандартад нийцүүлж, хугацаа хэтэрсэн өдрөөс хойш иргэн, хуулийн этгээдийн хувьд 30 хүртэл хоногт багтаан эргэн төлөлт хийгдсэн нөхцөлд хэвийн ангилалд бүртгэх, ангилал буурсан активын ангиллыг дээшлүүлэх зэрэг зээлдэгчийн эрх ашгийг […]