Арабын Нэгдсэн Эмират Улсын Эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх яам Хятадад боловсруулсан коронавирусийн эсрэг вакциныг бүртгэжээ. Энэ вакцин нь Sinopharm корпорацийн боловсруулсан вакцин гэнэ. Үр дүн нь 86%-тай гарсан гэжээ. Энэ нь цар тахалтай тэмцэхэд чухал алхам болсон гэж АНЭУ-ын төрөөс мэдэгджээ.

Вакциныг сайшаахаас өмнө эмч нар судалгааны мэдээллийг судалж, туршилтын гурав дахь үе шатны завсрын дүн шинжилгээг судалжээ. Туршилтын үеэр вакцинд ордог бодис нь гаж нөлөө үзүүлээгүй учир ийлдсийг ашиглахад аюулгүй гэж үзсэн байна.

Есдүгээр сард АНЭУ коронавирусийн халдвартай өвчтөнүүдтэй харьцаж буй эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулах шаардлага гэсэн шийдвэр гаргасан. Вакциныг хамгийн түрүүнд Эрүүл мэндийн сайд Абдеррхаман аль-Овейс оржээ. Түүний жишгийг засгийн газрын бусад гишүүд нь ч дагасан аж.

Тус улсад цар тахал эхэлсэн цагаас хойш нийт 178 837 хүн өвчилсөн. Үүнээс 160 295 нь эдгэрч гарсан бол 596 нь амиа алджээ. Өдгөө 17 946 хүн эмчлүүлж байна.

Орчуулсан : health.sm.news

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн