G2 түвшний соронзон шуурга ойрын өдрүүдэд манай гарагийг дайран өнгөрнө. Өнөөдөр энэ шуурга хамгийн дээд түвшиндээ хүрч, баасан гарагаас G1 түвшинд хүрч буурах юм байна. Түүнчлэн арванхоёрдугаар сарын 18-19-нд шуурга дахин идэвхжинэ.
Эмч нарын мэдээлснээр гео соронзон шуурга нь мэдрэг хүмүүст хамгийн ихээр нөлөөлдөг байна. Өндөр настай, зүрх судасны архаг өвчтэй, даралт ихтэй хүмүүсийг энэ өдрүүдэд анхааралтай байх хэрэгтэй гэдэг аж. Архаг хууч өвчтэй хүмүүсийн даралт нэмэгдэх, зүрхний хэмнэл алдагдах, толгой нь хүчтэй өвдөх шинж илэрдэг. Мэдрэлийн системийн өвчтэй хүмүүс тайвшрах эм бэлдмэл хэрэглэж, урьдчилан сэргийлэхийг зөвлөжээ.
Энэ өдрүүдэд нойрны дэглэмээ сайтар сахиж, зөв хооллож, архи дарснаас татгалзаж, кофе аль болох бага хэрэглэх хэрэгтэй. Үүнээс гадна цэвэр агаарт гарч, явган алхах хэрэгтэй аж.