zaza-1024x629.jpeg

2020-12-08 17:13
Төрийн ордонд хөл хорио тогтоож, зүүн жигүүрийг тусгаарлалтад авлаа. Учир нь Коронавирусийн түргэвчилсэн оношлуураар хийсэн шинжилгээгээр нэгэн ажилтны сорьц эерэг гарсан байна. Тодруулбал зүүн жигүүрийн хоёрдугаар давхарт өрөө нь байрладаг нэгэн ажилтны түргэвчилсэн шинжилгээ эерэг гарсан ба PCR шинжилгээ хийлгэхээр мэргэжлийн байгууллагад хүргүүлсэн ажээ. Одоогийн байдлаар тус сэжигтэй тохиолдлыг PCR шинжилгээний хариу гартал иргэдийг өрөөнөөс […]

130604047_1040388583097651_9135414059186128107_n_20201208040321-1024x512.jpg

2020-12-08 16:52
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хотын эдийн засагт зөөлөн хүчний бодлого баримталж, хэд хэдэн салбарууд,  аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээх саналаа УОК-т хүргүүлэхээ мэдэгдсэн. Эхний ээлжид үйл ажиллагааг нээх аж ахуйн нэгж, байгууллагын тооцоо судалгаа, санал болон халдвар хамгааллын дэмлэмийн зааврыг боловсруулан Улсын онцгой комисст саналаа хүргүүлэх юм. Гамшгаас хамгаалах бэлэн […]

130142515_179876083818576_4108427128674869913_n_20201208035637.jpg

2020-12-08 16:43
Бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ үед өрхийн орлого буурч, зорилтот бүлгийн иргэд хүнс, тэжээлийн дутагдалд орох эрсдэл үүсч байна. Иймд хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хагас, бүтэн өнчин хүүхэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд зэрэг орлого нь зогссон иргэдийг хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлээс урьдчилан сэргийлж Хан-Уул дүүргийн Онцгой комисс, Улаан загалмайн хороо хамтран нийт 3392 өрхийн […]

Энхбаяр.png

2020-12-08 16:37
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Төмөр замын тээврийн тухай хууль батлагдсан батлагдаагүйгээс үл хамаарч үүнээс илүү үйлчилдэг гэрээ байгаа. Монгол, Оросын 50, 50 хувийн эзэмшилтэй Улаанбаатар төмөр зам гэсэн компани 1949 оны гэрээгээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ компанид Монгол Улсын Үндсэн хууль үйлчилдэггүй. Үндсэн хуульд нийцээгүй олон улсын гэрээг дагаж мөрдөхгүй гэж хуульд заасан. Гэтэл 1949 […]

9c1213b6-cb7b-4eb5-9ef8-c770f1218fb8-1024x682.jpg

2020-12-08 16:24
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулах асуудлыг хэлэлцэв. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Ц.Цэрэнпунцаг, О.Цогтгэрэл, С.Чинзориг нар  ажиллахаар боллоо […]

британи-хөшөө.jpg

2020-12-08 16:16
Дэлхий дахиныг гайхширалд автуулаад буй тааварлашгүй цутгамал хөшөөг Британийн Уайт арлаас Том Данфорд нэртэй хүн нохойтойгоо зугаалж яваад олжээ. “Би сүүлийн үед яригдаад буй энэ цутгамал хөшөөний талаарх түүхүүдийг мэднэ. Тийм болохоор шууд хараад л таньсан. Үүнийг тэнд тавьсан хүн юу хийж байгаагаа мэдэж байгаа байх аа. Тэр үнэхээр гэрэл гэгээ авчирч байна. Зүгээр л […]

ural1.jpg

2020-12-08 16:10
НҮБ-аас жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг тэмдэглэдэг. Монгол Улсын Засгийн газраас уг аяныг энэ жил “Яг одоо ярилцъя, мэдээлье, оролцъё” уриатай зохион байгуулж байна. Уг аяны хүрээнд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд инноваци нэвтрүүлэх, оновчтой санал дэвшүүлэх” чиглэлээр илтгэлийн уралдаан зарлажээ. Эрхэм уншигч танд […]

ea0eecf0-c1fb-4609-90a5-ca51bdcc626b-1024x761.jpg

2020-12-08 15:48
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.08) хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нарын санаачлан боловсруулж, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хийлээ. Тэрбээр, “Монгол Улсын үндэсний биет баялаг, давтагдашгүй үнэт зүйлд тооцогдож, ирээдүйд үнэ цэн нь өсөн […]

5d461da478b5de96b6623d17944536a2_x3.jpg

2020-12-08 15:38
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.08) хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. УИХ-аас Төмөр замын тээврийн тухай хуулийг 2007 онд баталж, 2012, 2015, 2017 онд тус тус нэмэлт, […]