Төрийн ордонд хөл хорио тогтоож, зүүн жигүүрийг тусгаарлалтад авлаа. Учир нь Коронавирусийн түргэвчилсэн оношлуураар хийсэн шинжилгээгээр нэгэн ажилтны сорьц эерэг гарсан байна.
Тодруулбал зүүн жигүүрийн хоёрдугаар давхарт өрөө нь байрладаг нэгэн ажилтны түргэвчилсэн шинжилгээ эерэг гарсан ба PCR шинжилгээ хийлгэхээр мэргэжлийн байгууллагад хүргүүлсэн ажээ.
Одоогийн байдлаар тус сэжигтэй тохиолдлыг PCR шинжилгээний хариу гартал иргэдийг өрөөнөөс гаргахгүй байгаа ажээ.
Л.Баяр