Дэлхий дахиныг гайхширалд автуулаад буй тааварлашгүй цутгамал хөшөөг Британийн Уайт арлаас Том Данфорд нэртэй хүн нохойтойгоо зугаалж яваад олжээ.
“Би сүүлийн үед яригдаад буй энэ цутгамал хөшөөний талаарх түүхүүдийг мэднэ. Тийм болохоор шууд хараад л таньсан. Үүнийг тэнд тавьсан хүн юу хийж байгаагаа мэдэж байгаа байх аа. Тэр үнэхээр гэрэл гэгээ авчирч байна. Зүгээр л бусдаараа тоглож байгаа юм. Харин харь гараг зэрэг ярианд бий итгэдэггүй” хэмээн Данфорд ярьжээ.
Гурав орчим метр өндөр энэхүү гялалзсан хөшөөг хэн байрлуулсан нь одоогоор тодорхойгүй байна. Уайтын иргэд энэ хөшөөг ихэд сонирхож, бөөн бөөнөөрөө очиж байгаа аж.
Үүнтэй төстэй байгууламж өмнө нь АНУ-ын Юта мужаас олдсон юм. Анх түүнийг нисдэг тэргээр аргаль угалзны тооллого явуулж байсан олон нийтийн аюулгүй байдлын албаныхан илрүүлжээ. Нью-Йоркийн Дэвид Цвирнерийн галерейн ажилтнууд үүнийг минималист уран зураач Жон Маккракены бүтээл гэж мэдэгдсэн юм. Гэвч арваннэгдүгээр сарын сүүлчээр өнөөх цутгамал хөшөө алга болж, энэ сард Румынээс олдсон боловч дахин алга болжээ.
Орчуулсан Э.МАРТ
Эх сурвалж: mir24.tv