elchin1.jpg

2020-12-08 11:05
Коронавирусийн эсрэг вакциныг судлах, худалдан авах УИХ-ын ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахалж байна. Ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар өчигдөр вакцинтай холбоотой асуудлаар хэд хэдэн элчин сайдтай уулзалт хийгээд байна. Тодруулбал, АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески, Бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай ВэньРуй, ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов болон Их Британийн Элчин сайд […]

ed5539a50dd88e610d236ffeb5398e3e-1024x731.jpg

2020-12-08 11:01
Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх зорилгоор “ЗӨВ ЗӨВД ШУДАРГА ЗӨВ” аяныг эхлүүллээ. Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд авлигын хор аюулыг ухуулан таниулах, олон нийтийг авлигатай тэмцэх арга барилд сургах, тэднийг татан оролцуулах нь Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн үүрэг юм. Үүний тулд иргэн, хувь хүний шударга зан чанараар […]

D95_2_912_0004_600-1-1.jpg

2020-12-08 10:52
Цагдаагийн ерөнхий газрын 102 дугаарын утсанд өчигдөр нийт 785 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс зөрчлийн шинжтэй 340,  гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 67, гэмт хэргийн шинжтэй 37 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 хүн бүртгэгдсэн бөгөөд 104 хүнийг эрүүлжүүлжээ.

5d63a53fb3a1c.jpeg

2020-12-08 10:39
Улаанбаатар хотоос Завхан аймагт ирэхээр 5000 орчим иргэн бүртгүүлснээс 12 дугаар сарын 1-ний өдрөөс хойш өнөөдрийн байдлаар 1800 гаруй иргэн ирээд байна. Эрсдэлтэй бүс нутгаас иргэд олноороо ирж буй тул Аймгийн Онцгой комиссын “Шуурхай штаб”-ын энэ удаагийн хурлаар дараах шийдвэрүүдийг гаргалаа. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, сумын төв доторх иргэдийн зорчих […]

IMG_6296.jpg

2020-12-08 10:06
Нийслэлийн нэгдүгээр сургуулийн 11А ангийн сурагч А.Аззаяа 10 өрхөд зориулсан хүнсний багцыг Сүхбаатар дүүргийн онцгой комисст хүлээлгэн өглөө. А.Аззаяа нь дүүргийн 17 дугаар хороонд оршин суудаг бөгөөд Улаан загалмайн хорооны гишүүн, хүмүүнлэгийн элч төдийгүй хичээл, сургуульдаа манлайлж дүүрэг, нийслэлийн шилдэг хүүхдээр удаа дараа шалгарч, 2019 онд Монгол Улсын оны онцлох хүүхэд болж байсан юм. Сурагч […]

мөнхсайхан1.png

2020-12-08 09:51
Хараат бус, шударга шүүх байгуулахад иргэдийн оролцоо ч чухал талаар доктор О.Мөнхсайхан өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Хараат бус, шударга шүүхгүйгээр иргэний ямар ч эрх баталгаатай хэрэгжихгүй, хүчтэн (мөнгө, эох мэдэл)-ий хөлөнд гишгэгдээд л өнгөрдөг. Хараат бус, шударга шүүхгүй бол хууль бус эрх мэдэлтэн засаглана; хэрэг, маргааны хувь заяа хууль, баримтын дагуу бус, харин “зүй […]

aim.jpg

2020-12-08 09:51
Багануур дүүрэгт КОВИД-19 халдварын тархалтыг хүн амын дунд тандах зорилгоор энэ сарын 5, 6-ны өдрүүдэд 2000 өрхийн гишүүдийг PCR шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгууллаа. Шинжилгээнд хамрагдах өрхийг Онцгой комисс, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв сонгож байгаа бөгөөд олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсхүл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний байгууллагад ажилладаг зэргийг харгалзаж сонгосон ажээ. Үүнд: 1-р […]

130038967_464673391188584_2955530103933742453_n-1024x768.jpg

2020-12-08 09:46
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсэнд зарцуулахаар нөөцөлсөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг цэцэрлэгийн насны, зорилтот бүлгийн хүүхдүүдэд түгээх ажил энэ долоо хоногт эхэлсэн. Тэгвэл өнөөдөр Баянгол дүүргийн ЗДТГ-аас 76, 77, 133 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдэд хүнсний дэмжлэгийг хүргээд байна. Уг дэмжлэг үзүүлэх ажилд хүнсний аюулгүй байдлыг […]

chimee.jpg

2020-12-08 09:36
Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 12 дугаар сарын 04-10-ны хооронд “Нэг өрх-Нэг иргэн” короновирусийн илрүүлэг шинжилгээнд Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны нийт 13 мянган иргэнийг хамруулахаар төлөвлөж байна. Энэ нь тус дүүргийн нийт хүн амын 3.02 хувийг “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд хамруулна гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар 6500 иргэн уг шинжилгээнд хамрагдаж, явц 50 хувьтай […]