Багануур дүүрэгт КОВИД-19 халдварын тархалтыг хүн амын дунд тандах зорилгоор энэ сарын 5, 6-ны өдрүүдэд 2000 өрхийн гишүүдийг PCR шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгууллаа.
Шинжилгээнд хамрагдах өрхийг Онцгой комисс, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв сонгож байгаа бөгөөд олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсхүл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний байгууллагад ажилладаг зэргийг харгалзаж сонгосон ажээ.
Үүнд: 1-р хорооны 450 иргэн, 2-р хорооны 50 иргэн, 3-р хорооны 422 иргэн, 4-р хорооны 581 иргэн, 5-р хорооны 436 иргэн, Нийт 1938 өрхийн 1938 иргэн хамрагдсан байна.
Л.Баяр