Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 12 дугаар сарын 04-10-ны хооронд “Нэг өрх-Нэг иргэн” короновирусийн илрүүлэг шинжилгээнд Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны нийт 13 мянган иргэнийг хамруулахаар төлөвлөж байна.
Энэ нь тус дүүргийн нийт хүн амын 3.02 хувийг “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд хамруулна гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар 6500 иргэн уг шинжилгээнд хамрагдаж, явц 50 хувьтай байна.
Шинжилгээ өгөх цагийг харьяа Өрхийн эрүүл мэндийн төвөөс сонгогдсон өрх рүү өгч, хариу г 48 цагийн дотор гар утсанд нь мэдээлэх болно.
Сонгинохайрхан дүүргийн иргэд :
9-р сургууль
Жишиг нэгдсэн эмнэлэг
104-р сургууль
107-р сургууль
12-р сургууль
86-р сургууль гэх 6 байршилд “Нэг өрх-Нэг иргэн” короновирусийн илрүүлэг шинжилгээнд хамрагдана.
Л.Баяр