2020-11-21 15:37
Шилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн материал хүлээн авах хугацааг энэ сарын 25 хүртэл сунгаж, цахимаар хүлээн авахаар болсон байна. Энэ жилийн тэтгэлгийн материалыг арваннэгдүгээр сарын 15-ны дотор шуудангаар хүлээн авах байсан ч коронавирусийн эрсдлээс сэргийлэх үүднээс Засгийн газар, УОК-оос ирэх сарын 1 хүртэл “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлэх шийдвэр гаргасан билээ. […]










