Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Арваннэгдүгээр сарын 20-ны 17:00 цагт мэдээлэл хийснээс хойш нийтдээ 3,701 хүнийг шинжилгээнд хамруулсан үүнээс 21 шинэ халдвар нэмэгдэж, нийт халдварын тохиолдол 578 боллоо.
Эерэг гарсан шинжилгээ:
-Улаанбаатар хотын голомтод 5 тохиолдол нэмэгдсэн байна.
-Сэлэнгэ аймгийн голомтод 5 тохиолдол нэмэгдсэн байна.
-Орхон аймгийн голомтод 4 тохиолдол нэмэгдсэн байна.
-Дорноговь аймгийн голомтод 6 тохиолдол нэмэгдсэн байна.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
-Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо 38 байна.
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 58 тохиолдол байна.
-Дархан-Уул аймгийн голомт нийт 16 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт 16 хэвээрээ байна.
-Дорноговь аймгийн 12 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нэг хэвээрээ байна.
Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 578 болсноос эдгэрсэн 337, нутаг буцсан 7, ХӨСҮТ-д 234 хүн эмчлэгдэж байна. Эмчлүүлэгчдийн биеийн байдлыг үнэлбэл, хүнд хоёр, хүндэвтэр 32, хөнгөн 190 хүн байна.
Л.Баяр