Дархан-Уул аймгийн хэмжээнд өнөөдөр өглөөний 06:00 цагаас тэг зогсолтыг зогсоосон. Гэхдээ 12 дугаар сарын 1 хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэг үргэлжилнэ.
Өнөөдрийн байдлаар тус аймагт 16 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Эдгээр 16 иргэнтэй холбоотой ойрын хавьтлын иргэдийг тусгаарлах байранд байрлуулж байгаа. Энэ хүрээнд гэрээр тусгаарлагдсан дам хавьтлын 820 иргэн байгаа ажээ.
Цаашид Дархан –Уул аймаг, Дархан сум, Шарын гол сум, Хонгор сумын төвүүдэд нэг иргэн нэг айл гэсэн зарчмаар бүх иргэдийг шинжилгээнд хамруулах ажээ. Дээрх гурван суманд хатуу хөл хорио тогтоох байх аймгийн төвөөс иргэдийг тус сумдад руу нэвтрүүлэхгүй байх зохицуулалт хийж байгаа талаар Дархан-Уул аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал мэдээлэл хийх үеэрээ онцлон дурдлаа.
Л.Баяр