Улсын Онцгой комисс хуралдсаны дараа Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, өнөө өглөөнөөс эхлэн хүнс хүргэлтийн үйлчилгээг 07:00-17:00 цагт явуулахаар шийдвэр гаргасан байна.
Үүнд:
Хүнсний хангамж хүргэдэг томоохон сүлжээ дэлгүүр, үйлдвэрийн 2,000 машин, хүнс импортын 220 ААН-ийн 2,000 машин 3,731 дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ хүргэнэ.
Мөн 350 орчим том маркетууд цааш нь өөрийн сүлжээ жижиг дэлгүүрүүдэд энэ цагуудад бараа материалаа хүргэж өгөх юм.
Гэр хорооллын алслагдсан дэлгүүрүүд дурдагдсан хугацаанд бараагаа авч амжаагүй бол өөрийнхөө хүнсний зориулалтын жижиг машинаар 07:00-10:00 цагт холбогдох хүнс авдаг, гэрээлсэн бөөний захуудаас бараа хангалтаа боломжтой.
Цаашдаа хүнсний худалдаа, хот нийтийн аж ахуйтай холбоотой үйлчилгээнд явдаг бүх төрлийн машиныг QR системд холбож байна. Даваа гараг гэхэд бүртгээд дуусвал бүх машин уг системээр холбогдож тодорхой цагуудад ажиллана гэж Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр хэллээ.
Л.Баяр