2020-11-21 15:371min00

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн материалыг цахимаар хүлээн авна

tetgeleg

Шилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн материал хүлээн авах хугацааг энэ сарын 25 хүртэл сунгаж, цахимаар хүлээн авахаар болсон байна.

Энэ жилийн тэтгэлгийн материалыг арваннэгдүгээр сарын 15-ны дотор шуудангаар хүлээн авах байсан ч коронавирусийн эрсдлээс сэргийлэх үүднээс Засгийн газар, УОК-оос ирэх сарын 1 хүртэл “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлэх шийдвэр гаргасан билээ. Тиймээс энэ сарын 25 хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын press@president.mn мэйл хаягаар хүлээн авч эхэлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, МСҮТ-ийн 30 хүртэлх суралцагчид олгодог.