2020-09-04 15:35
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод эргүүл, хяналтын 24 албан хаагч Цагдаагийн байгууллагатай хамтран 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Он гарсаар Нийслэлийн авто тээврийн товчоодоор 1.264.145 авто машин шалгаж нэвтрүүллээ. Энэ хугацаанд нүүрс тээвэрлэх зөвшөөрөлгүйгээр Улаанбаатар хот уруу нэвтрэхийг завдсан 197 тн түүхий нүүрсийг улсын байцаагчдын 25 актаар хураан “Амгалан” дулааны станцад хүлээлгэн өгч, зөрчил гаргасан иргэдэд торгуулийн арга хэмжээ авсан. […]










