Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтаас илэрсэн зөрчлийн талаар НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч н.Бат-очир мэдээлэл өгөв.
Тэрбээр “Авто тээрийн шалган нэвтрүүлэх гурван товчоо зургаан хяналтын цэгт хийсэн шалгалтын тухайд онцолбол наймдугаар сарын 31-ний байдлаар нэг сая 264 мянга 145 тээврийн хэрэгсэл үзлэг шалгалт хийсэн.
Нүүрс тээвэрлэх зөвшөөрөлгүйгээр Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан 197 тонн түүхий нүүрсийг Амгалан дулааны станц ХХК-д хүлээлгэн өгч, зөрчил гаргасан иргэдэд торгуулийн арга хэмжээ авсан.
Мөн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамал канабис 1.9 кг-ийг тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн” гэдгийг хэллээ.