Иргэдийн 94 хувь нь 22 цагаас хойш архи, согтууруулах ундаа зарахгүй байхыг дэмжинэ гэлээ

2020-09-04 13:421min0
unnamed (3)

Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/ өчигдөр хурал хийлээ. Хурлаар “Архигүй орчин” хөтөлбөрийн хүрээнд “Архигүй орчин бүтээцгээе” олон нийтийн нээлтэй хэлэлцүүлгийн талаарх үр дүн, цаашид авах арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2020 оны наймдугаар сарын 1-30-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд 37 удаагийн нээлттэй хэлэлцүүлгийг дүүргийн бүх хороодод зохион байгуулснаас 1,828 иргэн биеэр оролцож, 17,100 иргэн бичгээр санал хүсэлтээ өгсөн байна.

Хэлэлцүүлгийг ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ын дарга Б.Цэрэн удирдан явуулж иргэдийн дунд асуумж бүхий санал асуулга дэвшүүлснээс

  • 94% нь 22 цагаас хойш архи, согтууруулах ундаа зарахгүй байхыг дэмжинэ.
  • 71% нь согтууруулах ундаанд ногдох онцгой албан татварыг нэмэхийг дэмжинэ.
  • 84% нь долоо хоног бүрийн аль нэг өдрийг архигүй өдөр болгохыг дэмжинэ.
  • 92%нь архины хор уршиг, хөнөөлийн талаар ЕБС-ийн сургалтын программын төлөвлөгөөнд оруулахыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна.

Уг хэлэлцүүлгийн үр дүн, иргэдийн санал хүсэлтийн талаар Зөвлөлийн гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж 100%-ийн саналаар дэмжиж шийдвэрлэлээ.

 Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй