Тайланд Улс өчигдөр анхны цэргийн зориулалттай хиймэл дагуулаа хөөргөлөө. Энэхүү хиймэл дагуул нь түймрийг илрүүлэх, үер, ган гачигийг бууруулах усны нөөцийг хянах зэрэг байгалийн гамшгаас аврах ажиллагаанд эерэгээр нөлөөлөх зориулалттайг Тайландын эзэн хааны нисэх хүчнээс мэдээллээ.
Тайландын нийслэл Бангкокийн цагаар өглөө найман цаг 51 минутад Францын Гвиана хотоос Напа-1 хиймэл дагуулыг хөөргөсөн байна. Энэхүү Тайландын Эзэн хааны нисэх хүчний хиймэл дагуул нь 13 орны 53 хиймэл дагуулын нэг, VV16 нислэгийн долоон микро, 46 наноссайт хиймэл дагуулын нэг юм. Нано хиймэл дагуул болох Напа-1-ийг дэлхийн тойрог замд гарган, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хамгаалан, Тайландын агаарын орон зайг ажиглах, судлах зорилгоор ажиллуулна гэдгийг Тайландын Эзэн хааны нисэх хүчнээс мэдээллээ.