Монгол хүүхэд монголоор бичдэг, ярьдаг, хими физикээ монголоороо ойлгодог болох ёстой. Түүнээс биш англиар ойлгоод монголоороо сурна гэж байхгүй. Тусгаар тогтнолоо алдсан, колони маягийн, дотооддоо олон ястны хэлтэй буюу дайнтай орнууд англи хэлийг авч хэрэглэдэг. Ерөнхийдөө юу бичээгүй цагаан цаасан дээр Кембриж хөтөлбөр суулгана гээд УИХ-ын гишүүд лобби бүлэг байгуулав. Үүнийг бол шууд харийн бодлого гэж үзнэ.
Төрийн ордны Сүхбаатар танхимд кэмбриж оруулж ирнэ гээд лоби бүлэг байгуулж Н.Учрал Ч.Ундрам гишүүнлүү дайрч, хэдэн Монголч эрдэмтэн мэргэд нь ордон орох цагаан цаасаа бариад хоолой нь зангираад Монгол эрдэмтэн судлаачдаа боловсролын системээ боловсруулж чадахгүй гээд голж байгаа юм уу гэж уйлан байж учирлан зогсож байхыг үзэх гэж дээ.
ЧИ ЧАДАХГҮЙ ТЭД Л ЧАДНА гэж 30-н жил өөрсдийгөө голж шилж ядуурлаа л хөгжүүлж чадсан ард түмэн энэ өдөр боловсролоо алдах гэж байх шиг УИХ гишүүн Ч.Ундрамыг байгаа бүх гар хөлөө өргөөд дэмжцэгээ үгүй бол өндрөөс унаж өвдөг сөгдөөд ч нэмэргүй болох цаг хугацаа ирж явна.
Эхлээд хүүхдүүд маань Монгол сэтэхүйтэй, Монголоо хайрладаг болгомоор байна. Кембриж хөтөлбөр бол үнэтэй программ. Энэ программыг авах мөнгө Монгол Улсад байхгүй шүү. Тэгээд ч хүн бүр англи хэлээр кино үзэх албагүй. Монгол хүүхэд бүр монгол хэлээр хичээллэж монгол хүн болоод дараа нь дэлхийн боловсрол олог…
МОНГОЛ ХҮҮХЭД БҮР МОНГОЛ ХҮН БОЛОХ ЁСТОЙ…