shyyd-1024x683.jpg

2020-09-24 14:32
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар, амбулаторийн 70.251 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3013 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.3 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 1.0 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар тус, тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн 37.2 хувийг 0-1 нас, 30.5 хувийг 2-4 нас, 17.2 […]

620x462_1_2ce9ab723f44d526a997ba46d20bfb50@1000x745_0xac120003_14560815941576229024.jpg

2020-09-24 13:59
Монгол Улсад тусгай зөвшөөрөлтэй үнэт чулуу, үнэт эдлэлийн худалдаа эрхэлдэг 400 гаруй иргэн, аж ахуйн нэгж бий. Гэтэл энэ салбарынхны үйл ажиллагаа өнөөг хүртэл тодорхойгүй, олон жил нэгдсэн хяналтгүй явжээ. Тиймээс энэ асуудлыг цэгцлэх, ил тод болгох зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо “Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн холбоо”-той хамтран ажиллахаар болжээ. Ингэснээр улсын хэмжээнд хийгдэж […]

3site_FqiR94G-1-1024x629.jpg

2020-09-24 13:28
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: Энэ он гарсаар Монгол Улсад тарваган тахлын зургаан тохиолдол Ховд, Увс, Говь-Алтай, […]

unnamed-13-1-1-1-1-1-2-1-1-1-1-1.jpg

2020-09-24 13:21
Тагнуулын ерөнхий газарт албан тушаал хашдаг хэмээн танилцуулж залилах үйлдэл хийсэн иргэн Б-г хуулийн байгууллагаас шалгаж эхэллээ.  Тэрээр ТЕГ-т албан тушаал хашдаг дэд хурандаа цолтой Болдбаатар гэж өөрийгөө бусдад танилцуулан иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, албан байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах, дарамтлах зэргээр төрийн байгууллага, албан тушаалтны нэр барьж бусдыг залилах үйлдэл хийж байсан […]

dengi-1.jpg

2020-09-24 13:07
Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журам” нь Валютын зохицуулалтын тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг төрөөс баримталж буй урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулахад дэмжлэг үзүүлэх, ББСБ-уудыг чадавхижуулах, гадаад валютын арилжааны мэдээг сайжруулах, дээрх байгууллагуудыг санамсаргүй байдлаар мөнгө угаах […]

24092020-1600921272-1050249889-nyamdawaa.jpg

2020-09-24 12:37
Мэдээлэл зүйн Олон улсын 32 дугаар олимпиадад оролцсон А.Нямдаваа Монголоос анх удаа алтан медаль хүртлээ. Сингапур улсад цахимаар зохион байгуулсан тус олимпиадад дэлхийн 87 орны 384 сурагч оролцон авьяас чадвараа сорин уралдсан юм.  Тус олимпиадад Монгол Улсыг төлөөлөн: Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, олон улсын мэдээлэл зүйн олимпиадын мөнгөн медальт А.Нямдаваа Сант сургуулийн 10 дугаар […]

23-site-1024x571.jpg

2020-09-24 12:18
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн “Алтай таван богд” уулын “Ерөнхийлөгчийн-Овоо” гэдэг газар 15 хүн, 3 автомашинтай аялж яваад хүчтэй цасан шуурганы улмаас зам харагдахгүй, уулнаас буух боломжгүй болсон тухай дуудлагыг 2020.09.23-ны өдрийн 16:55 цагт Онцгой байдлын албанд дуудлага өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 09.23-ны өдрийн 17:20 цагт […]

79235839_828369000929322_7837999136887537664_n-1024x683.jpg

2020-09-24 12:05
Хурандаа Д.Ядамдоржийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн даргаар томилжээ. Тэрээр энэ албанд томилогдохын өмнө Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан юм. Д.Ядамдорж  өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээн авсан байна. Түүний танилцуулгыг хүргэе.  -1987-1996 онд Өвөрхангай аймгийн Цагдан сэргийлэх ангид хэсгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгчөөр; -1996-1998 онд Булган аймгийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн цагдаагийн ажил хариуцсан дэд даргаар; -1998-2000 онд Сэлэнгэ аймгийн […]

f3655f20f1ab0679d550295c668d583d.jpg

2020-09-24 11:58
Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах Gen-Z үеийн залуус, шинэ цагийн оюутнуудад ухаалаг цагийн менежмент юу юунаас чухал. Замын түгжрэлийг бодолцож хааяа сургууль руугаа алхах, аливаа үйлчилгээний байгууллагад дугаарлах шаардлагагүйгээр цахимаар тасалбараа захиалах, банк санхүүгийн үйлчилгээг онлайнаар авах гэхчилэн цаг хэмнэх маш олон боломж бий. Энэ удаа эрхэм оюутан танд зориулан ХААН Банкнаас “Цахим оюутан” аян […]

bolno-1.jpg

2020-09-24 11:57
Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 270 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. 24 цагийн хугацаанд дэлхий нийтэд 246 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн энджээ. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 24 мянга, нас баралт 1 мянгаар нэмэгдсэн байна. Харин 285 мянга гаруй хүн эдгэрчээ.