1min0
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 19:16 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газарджээ. Тус онгоцоор 265 иргэн ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл-55, жирэмсэн болон асран хамгаалагчтай-15, өндөр настан-10, эрүүл мэндийн шалтгаантай-31, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-154 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Альфа”, “Хабу”, “Кентавр” зочид буудлуудад тусгаарлав гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.