Жо Байден Трампаас 10%-иар илүүрхэж байна

АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшиж буй Жозеф Байден улс даяар одоогийн төрийн тэргүүн Доналд Трампаас 10 хувиар илүүрхэж байгааг Маркеттын их сургууль, Квиннипэкийн их сургуулиас явуулсан санал асуулгуудын дүн харуулж байна.
Маркеттын санал асуулгаар Байден улс орон даяар 50 хувийн дэмжлэгтэй байхад Трамп 40% байна. Одоогийн төрийн тэргүүний ажлыг америкчуудын 41 хувь нь сайшааж байхад 58 хувь нь эсэргүүцжээ.
Харин Квиннипэкийн их сургуулийн санал асуулгаар Байден 52 хувиар тэргүүлж байхад Трамп 42-хон хувьтай байна.
Сонгогчдын 94 хувь нь хэнийг сонгохоо аль хэдийн тогтоосон болохыг шинжээчид тогтоожээ. Харин 5 хувь нь сонгуульд хэнд өгөхөө мэдэхгүй байна. Мөн санал асуулгад оролцсон хүмүүсийн тал орчим хувь нь сонгуулийн өдөр биечлэн саналаа өгнө гэсэн бол гуравны нэг нь шуудангаар буюу эчнээгээр өгнө гэжээ.
Маркеттын их сургуулийн санал асуулга есдүгээр сарын 8-15-ны хооронд 1357 сонгогчийн дунд болсон. Боломжит магадлалын зөрүү 3,6 хувь. Харин Квиннипэкийн их сургуулийн санал хураалт есдүгээр сарын 17-21-ний хооронд 1302 сонгогчийн дунд болсон, зөрүү 2,7 хувьтай аж.