Гуравдугаар улирлын буцаан олголт өгөх гэж байгаа тул НӨАТ-ын баримтаа аравдугаар сарын 8-наас өмнө бүртгүүлэхийг зөвлөлөө
2020-09-25 08:48

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал бүрд олгож байгаа.
Энэ дагуу гуравдугаар улирлын буцаан олголтыг өгөх гэж байгаа тул төлбөрийн баримтаа 2020 оны аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж ebarimt.mn-д бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас зөвлөлөө.
Өнгөрсөн хоёрдугаар улиралд 901,615 иргэнд 38.2 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.
Лавлах утас: 1800-1288