Нийгмийн даатгалын сайн дурын даатгалын үйлчилгээг авахын тулд нийгмийн даатгалын хэлтэс, банкны салбар дээр дугаарлах шаардлагагүй боллоо. Тодруулбал, даатгуулагч гар утсандаа “Нийгмийн даатгал” аппликейшнийг суулгаж шинээр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх, шимтгэлийн төлбөрөө төлөх боломжтой болсон байна. Мөн сайн дурын даатгалын цахим системийг гадаадад байгаа иргэд ашиглахад хялбар болгох үүднээс тэдний […]