2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд 13 нам, дөрвөн эвслээс нийт 606 нэр дэвшигч оролцсон. Үндэсний Аудитын газраас нэр дэвшигчдийн сонгуулийн зардалд хяналт шалгалт хийсэн дүгнэлтээ нээлттэй байрлууллаа.
ҮАГ-т сонгуулийн зардлын тайлангаа ирүүлсэн 469 нэр дэвшигчдийн дансанд нийт 66,778.2 сая төгрөгийн
орлого төвлөрч, сонгуулийн үйл ажиллагааны зардалд 67,260.0 сая төгрөг зарцуулж, харилцах дансанд 55.9 сая төгрөгийн үлдэгдэлтэй, 1,337.7 сая төгрөгийн төлөгдөөгүй өр төлбөр тайлагнасан байна.
Сонгуульд нэр дэвшигчдэд 836 хуулийн этгээд 11,236.3 сая төгрөг, 22149 иргэн 34,735.9 сая төгрөгийн өнгөн болон мөнгөн бус хандив өгсөн байна.
Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/23 дугаар тушаалаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрогт нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээг тухайн тойргоос хамааран 360.4 сая төгрөгөөс 775.5 сая төгрөгийн хооронд тогтоосон. Тэгвэл зардлын дээд хэмжээг 2 нэр дэвшигч нийт 48.8 сая төгрөгөөр хэтрүүлсэн байна.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасны дагуу сонгуулийн зардлын тайлангаа хугацаандаа ирүүлсэн 436, хугацаа хоцроосон 33, тайлангаа ирүүлээгүй 137 нэр дэвшигч байна.
Нийт 469 нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа ирүүлснээс аудитын хуулийн этгээдээр баталгаажуулсан 427, баталгаажуулаагүй 42 тайлангаас 36 тайлан орлого, зарлага тайлагнаагүй “х” тайлан байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д заасны дагуу дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлсэн 515 нэр дэвшигч, бүртгүүлээгүй 91 нэр дэвшигч байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д заасны дагуу явцын тайлангаа ирүүлсэн 492 нэр дэвшигч, ирүүлээгүй 114 нэр дэвшигч байна. Нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлангийн нийт орлого 66,778.3 сая төгрөгийн 65,192.3 сая төгрөг нь мөнгөн, 1,585.9 сая төгрөг нь мөнгөн бус хандив байна.
Үүнд:
Нэр дэвшигчид сонгуулийн үйл ажиллагааны зардалд нийт 67,259.9 сая төгрөг зарцуулснаас сонгуулийн зардалд 64,258.1 сая, бусад зардалд 3,001.8 сая төгрөг зарцуулжээ.
Үүнд:
Нэр дэвшигчдийн зардлын тайланд иргэнд өгөх урамшуулал болон хүнсний барааны төлбөр, түрээсийн төлбөр, сурталчилгааны материал хэвлүүлэх зардал зэрэг төлөгдөөгүй байгаа нийт 1,337.7 сая төгрөгийн өр төлбөр тайлагнасан байна.
Хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив
Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл дутуу, буцах хаяг тодорхойгүй зэрэг шалтгаантай 5441 иргэн, хуулийн этгээдийн 5,609.0 сая төгрөгийн хуулиар зөвшөөрөөгүй хандив тайлагнаснаас 3591 иргэн, хуулийн этгээдийн 5,179.7 сая төгрөгийн хандивыг буцаасан, 1036 иргэн, хуулийн этгээдийн 20.2 сая төгрөгийн хандивыг улсын орлого болгосон, 814 иргэн, хуулийн этгээдийн 409.1 сая төгрөгийн хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг зарцуулсан байна.
Сонгуулийн зардлын тайланд хийсэн аудитын илрүүлэлт
Аудитын хуулийн этгээд нь МУЕА-ын 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/55 дугаар тушаалаар баталсан “Сонгуулийн зардлыг тайлагнах заавар, аргачлал”-ын дагуу аудит хийж баталгаажуулсныг ҮАГ дахин хянаж аудитын явцад нийт 638.8 сая төгрөгийн алдааг залруулсан.
Сонгуулийн зардлын тайлангийн аудитаар нийт 2,010.4 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна.
Үүнд:
– Нэр дэвшигчээс сонгуулийн тойрогт зарцуулах зардлын дээд хэмжээг хэтрүүлсэн 48.8 сая,
– Өөрийн хөрөнгийн эх үүсвэр нотлогдоогүй 44.7 сая,
– Өөрийн хөрөнгийн эх үүсвэрийг зээлээр бүрдүүлсэн 169.0 сая,
– Нэр дэвшигч өөрийн хөрөнгийг сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлээгүй зарцуулсан 1,287.1 сая,
– Иргэнээс өгсөн мөнгөн хандив хуульд заасан хэмжээнээс хэтэрсэн 44.8 сая,
– Хуулийн этгээдээс өгсөн мөнгөн хандив хуульд заасан хэмжээнээс хэтэрсэн 6.2 сая,
– Мөнгөн бус хандивыг хүлээн авахдаа гэрээ байгуулаагүй 0.5 сая;
– Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй 0.2
– Хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг зарцуулсан 409.1 сая төгрөг байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5-д заасны дагуу нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дансны хуулгыг ирүүлэхээс 2 нэр дэвшигчдийн дансны хуулгыг дараах банкууд ирүүлээгүй байна.
Үүнд:
– ХААН банк
– Кредит банк.