Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 15-нд болно. Сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчдэд сонгуулийн хороодоос үнэмлэх гардуулснаар эхлэх бөгөөд энэ сарын 30-наас аравдугаар сарын 14 хүртэл үргэлжилнэ.
ИТХ-ын сонгуулиар улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17161 нэр дэвшигч өрсөлдөх юм. Тухайлбал, аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1901 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн бол сумын ИТХ–+*ын 7062 мандатын төлөө найман намын 14388 нэр дэвшигч бүртгүүлжээ. Харин дүүргийн ИТХ-ын 291 суудлын төлөө зургаан нам эвслээс 693 нэр дэвшигч өрсөлдөх аж.