Оросын Костром мужийн хөдөө тосгоны тэргүүний сонгуульд ялсан цэвэрлэгч ажилтай Марина Удгодская хэмээх бүсгүй хийх ажлын төлөвлөгөөгөө зарлалаа.

Захиргааныхаа байрыг цэвэрлэдэг байсан энэ эмэгтэй өөрөө техникийн нэр дэвшигч төдий байсан, одоогийн суурингийн тэргүүнтэй өрсөлдөж байгаа мэт харагдах зорилготой байсан гэсэн ч Чухломский дүүргийн Повалхины суурингийн захирагчаар сонгогджээ.

Удгодская сонгуулийн үр дүнг таатайгаар хүлээн авсан төдийгүй “Илүү их боломж бий болно. Нутгийн иргэдэд. Олон зүйл төлөвлөж байна” хэмээн мэдэгдсэн аж.
Суурингийн тэргүүн нутгийн гол ус, хүүхдийн тоглоомын талбай, зам харгуйг бохирдлоос нь цэвэрлэх ажил хийнэ гэсэн байна. Гэхдээ өмнөх захиргаанд ажиллаж байсан хүмүүсийг ажлын байранд нь үлдээнэ гэжээ.

www.ria.ru

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн