zam-1024x597.jpg
2020-08-03 11:59
Дархан-Уул аймгийн Орхон сумын I багт усархаг бороо орсны улмаас уруйн үерт авто замын зорчих хэсэг сэтэрч, цөмөрсөн. Тодруулбал, Дархан-Сүхбаатар чиглэлийн А0402 дугаартай авто замын далан, хөвөө гурван хэсэгт эвдэрчээ. Улмаар “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн ажилтнууд Шарын голын гүүрнээс ус зайлуулах суваг хүртэл 460 метр авто замыг сэргээн засварласан байна. Мөн Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн чиглэлийн […]

son.jpeg
2020-08-03 11:49
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг аравдугаар сарын 15-нд явуулахаар товлон зарласан билээ. Тэгвэл хуулийн дагуу санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнө УБЕГ сонгогчдын нэрийн жагсаалтыг өөрийн цахим хуудастаа байршуулсан байна. Харин сонгогчид нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ http://election.burtgel.gov.mn/ цахим хаягаар шалгах боломжтой юм. Түүнчлэн иргэдийн нэг нэгжээс нөгөө нэгжид шилжих хөдөлгөөнийг санал авах […]

-1024x585.jpg
2020-08-03 11:43
Сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн элсэлтийг цахимаар явуулж байгаа. Гэхдээ энэ жил цэцэрлэгийн цахим элсэлтийг зохион байгуулахгүй байх тогтоол гарсан байна. Учир нь 2 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй гэх шийдвэр гарсан, үүнтэй холбоотойгоор цахим элсэлт явуулахгүй гэлээ. Харин ЕБС-ийн элсэлтийг нийслэлийн хэмжээнд цахимаар зохион байгуулахаар болжээ. Мөн уламжлалт бүртгэл буюу биечлэн очиж сургуульдаа бүртгүүлэх […]

huurhii-1024x651.jpg
2020-08-03 11:34
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “Наймдугаар сарын 2-ны өдөр нийт 429 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Дээрх шинжилгээнд: Долдугаар сарын 20-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ. Афгинастаас ирсэн цэрэг дайчдын давтан шинжилгээ. ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй […]

nar-1024x683.jpg
2020-08-03 11:26
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинаа 17,956,000 хүн халдвар авч, 689,000 хүн эндээд байгаа бол 11,000,000 хүн эдгэрээд байна. Сүүлийн 24 цагт АНУ-д 54,000, Энэтхэгт 52,000, Бразилд 25,000 хүн шинээр халдвар авснаар халдварын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа юм. Цар тахал дэлхийн хэмжээнд […]

6a.jpg
2020-08-03 11:23
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн захирамжийн дагуу найман ажлын хэсэг байгуулагдан долдугаар сарын 31-ний өдрөөс наймдугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд нийслэлийн найман дүүргийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлж байгаа амралтын газар, жуулчны бааз, зочид буудал, дэн буудлын үйл ажиллагаанд хяналт тавьж байна. Налайх дүүргийн 6 дугаар хорооны 2 дугаар хэсгийн нутаг дэвсгэр, Тэрэлж […]

uuriin-ongots.jpg
2020-08-03 10:50
Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай нислэг үйлдэн 3500 орчим иргэнээ татан авна. Энэ дагуу энэ сарын 1-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 260 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулаад байна. Наймдугаар сарын 05-нд Сиатл-Улаанбаатар Наймдугаар сарын 06-нд Шинэ Дели-Улаанбаатар Наймдугаар сарын 07-нд Токио-Улаанбаатар Наймдугаар сарын 08-нд Франкфурт-Улаанбаатар Наймдугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар […]

_b.jpg
2020-08-03 10:43
Монголбанкны мэдээллээр энэ оны зургаадугаар сарын эцэст банкны системийн нийт зээлийн үлдэгдэл 17.2 их наяд төгрөгт хүрснээс Төгрөгийн зээл 15.6 их наяд, Гадаад валютын зээл 1.6 их наяд төгрөг байна. Зээлийн үлдэгдэл өмнөх сараас 1.1 хувиар, хэвийн зээл өмнөх сараас 2.7 хувиар тус тус өсчээ. Харин чанаргүй зээл өмнөх сараас 2.7 хувиар, хугацаа хэтэрсэн зээл […]

116157716_4144430962294980_7886729445654840304_n.jpg
2020-08-03 10:42
Нийгмийн даатгалын тухай хууль 1995 оноос хэрэгжиж эхэлснээр ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн НД-7, НД-8 тайланг нийгмийн даатгалын байгууллагад цаасаар хүргүүлэн баталгаажуулж ирсэн. 1995-2005 оны хоорондох өссөн дүнгээр 1.1 сая ажил олгогч, 42.4 сая даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 12.8 сая хуудас тайлан цахимжаагүй, цаасан хэлбэрээр 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст […]