Эрүүл мэндийн яамнаас COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “Наймдугаар сарын 2-ны өдөр нийт 429 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Дээрх шинжилгээнд:
Долдугаар сарын 20-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ. Афгинастаас ирсэн цэрэг дайчдын давтан шинжилгээ. ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй гурван эмч, ажилтны шинжилгээ. Ажиглах байранд тусгаарлагдаж буй найман хүний давтан шинжилгээ. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа, тээврийн 30 жолоочийн шинжилгээ багтжээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын 293 бүртгэгдсэн. Үүнээс 230 нь эдгэрсэн. Одоогоор ХӨСҮТ-д 63 хүн эмчилгээнд байна.
Л.Баяр