Эрүүл мэндийн яамнаас COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл
“Дэлхий дахинаа 17,956,000 хүн халдвар авч, 689,000 хүн эндээд байгаа бол 11,000,000 хүн эдгэрээд байна. Сүүлийн 24 цагт АНУ-д 54,000, Энэтхэгт 52,000, Бразилд 25,000 хүн шинээр халдвар авснаар халдварын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа юм. Цар тахал дэлхийн хэмжээнд эрчтэй тархаж байгаа ч ДЭМБ-ын зүгээс олон улсуудын хамтын ажиллагаа, судалгаа шинжилгээний ажил үр дүнтэй байгааг онцолсон.
Манай хөрш ОХУ-д сүүлийн 24 цагт 5,472 хүн шинээр өвчилж, 70 хүн эндсэн байна. БНХАУ-д 158 шинэ тохиолдолд бүртгэгдсэний 7 нь гаднаас зөөвөрлөгджээ. Азийн орнуудаас Япон анхаарал татаж байна. Тус улсад сүүлийн 24 цагт 1,354 хүн халдвар авсан бөгөөд Токиод өвчлөл голомтлон гарч байгаа тул зарим бизнесийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож эхэлжээ.
Халдварын тархалт өндөртэй байгаа улс орнууд янз бүрийн хязгаарлалтын арга хэмжээ авч байна. Австралийн Виктория мужид халдвар нэмэгдэж байгаа учраас хязгаарлалтын дэглэмээ чангатгах арга хэмжээ авжээ. Ирландын нисэх буудлуудад санамсаргүй түүврийн аргаар шинжилгээнд хамруулахаар болсон байна.
Манай улсын хувьд өчигдөр нэг хүн тусгаарлан ажиглалтад орж, 29 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор 2,752 хүн тусгаарлан ажиглалтад байна.
Л.Баяр