Дархан-Уул аймгийн Орхон сумын I багт усархаг бороо орсны улмаас уруйн үерт авто замын зорчих хэсэг сэтэрч, цөмөрсөн. Тодруулбал, Дархан-Сүхбаатар чиглэлийн А0402 дугаартай авто замын далан, хөвөө гурван хэсэгт эвдэрчээ.
Улмаар “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн ажилтнууд Шарын голын гүүрнээс ус зайлуулах суваг хүртэл 460 метр авто замыг сэргээн засварласан байна. Мөн Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн чиглэлийн 95 метр авто замыг 300 м3 шороогоор дүүргэлт хийн зорчих хэсгийг засварлажээ.