Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг аравдугаар сарын 15-нд явуулахаар товлон зарласан билээ. Тэгвэл хуулийн дагуу санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнө УБЕГ сонгогчдын нэрийн жагсаалтыг өөрийн цахим хуудастаа байршуулсан байна. Харин сонгогчид нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ http://election.burtgel.gov.mn/ цахим хаягаар шалгах боломжтой юм.
Түүнчлэн иргэдийн нэг нэгжээс нөгөө нэгжид шилжих хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө хаах хуулийн заалттай. Тиймээс энэ сарын 16-наас ирэх аравдугаар сарын 16 хүртэл иргэдийн шилжих хөдөлгөөнийг хязгаарлах юм.