hil.jpg
2020-07-30 10:51
Чех улсад сурдаг оюутан ОХУ-аар дамжин улсын хил дээр ирээд байгаа ч хилээр нэвтрүүлэхгүй байгаа талаар фэйсбүүк хуудсаараа дамжуулан шууд бичлэг хийж мэдээлсэн юм. Тэрбээр “Чех улсад сурч байгаад машинаар дайгдаад ирсэн Монгол иргэн байна аа. Орос улс хил дээр зөвшөөрөөд гаргасан. Харин Монголын хилээр оруулахгүй буц гээд байх юм аа. Орос буцаад оруулахгүй гээд […]

unnamed-8.jpg
2020-07-30 10:37
Дорнод аймгийн Баянтүмэн сумын 20 айлын 100-гаад үхэр яс сөнөрөх өвчнөөр үхжээ. 100 орчим үхрийн дийлэнх нь саалийн үнээ юм. Байгаль цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн талхлалтаас үүдэлтэйгээр ургамлын бүтцэд өөрчлөлт орж, мал өвс ургамлаас хангалттай шим тэжээлээ авч чадахгүй болсноор яс сөнөрөх өвчин тусдаг аж. Энэхүү яс сөнөрөх өвчин зонхилон гарч байгаа Баянтүмэн, Сэргэлэн, Булган […]

eok-1024x639.jpeg
2020-07-30 10:31
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Засгийн газрын зарим гишүүд, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь татан авчрах асуудлыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх үүрэг, чиглэл өглөө. Тухайлбал, Монгол Улс өнөөдрийг хүртэл 12853 иргэнээ 40 гаруй улсаас татан авсан ч цаана нь ирэх хүсэлтэй 10 орчим мянган иргэний нөхцөл байдал хүнд байгаа […]

shine.jpg
2020-07-30 10:28
Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл болон нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг цахимаар бүртгэхээр холбогдох байгууллагууд бэлтгэл ажлаа хангаж байна. ЕБС-ийн нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах хүүхдүүдийг цахимаар бүртгэх анхны туршилтыг өнгөрсөн онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуульд зохион байгуулжээ. Туршилт амжилттай болсон учраас энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 140 сургуульд нэвтрүүлэх талаар Нийслэлийн боловсролын […]

ugluu.jpg
2020-07-30 10:12
Өглөө хэрхэн угтсанаас, тэр өдрийн ажлын бүтээмж, сэтгэл санаа ямар байх зэргүүд шалтгаалдаг. Хүйтэн салхи хацар жиндүүлсэн өвлийн эдгээр өдрүүдэд таны эрч хүч шавхагдаж, нэг л ядраад залхуу тань хүрээд байна уу? Тэгвэл та бүхэндээ хэцүү өдрүүдийг ардаа хийж, өглөөг цоглог угтахад хэрэг болохуйц 6 зөвлөгөөг тоймлон хүргэж байна. 1. Гэртээ хариад юу хийх хэрэгтэй […]

hil.jpg
2020-07-30 09:56
Чех улсаас дамжин, 25 хоногийн хугацаанд урт зам туулан ирсэн Монгол оюутныг хилээр нэвтрүүлэх болсон байна. Энэ талаар Polit.mn сайт мэдээлсэн байна. Тодруулбал Чех улсаас дамжин, 25 хоногийн хугацаанд урт зам туулан ирсэн Монгол оюутныг хилээр нэвтрүүлэхгүй байсан юм. Тэрээр “Буцаад Орос руу нэвтрэх боломжгүй. 25 өдрийн турш газраар яваад ирж байхад ингэнэ гэж ёстой бодсонгүй. […]

zar.jpg
2020-07-30 09:38
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 57.3-т “Нам, эвслүүд санал авсан өдрөөс хойш 45, нэр дэвшигчид санал авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасан байдаг. Нэр дэвшсэн 606 хүн үүний дагуу сонгуулийн зардлын тайландаа дүгнэлт гаргуулж, энэ сарын 24-нд багтаан Үндэсний аудитын газарт […]

b1df0333-0489-4787-81f3-5045a96a034a-1024x682.jpg
2020-07-30 09:36
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, банкны зээлийн хүүг бууруулах, экспорт, үйлдвэрлэлийг дэмжих зээлийг нэмэгдүүлэх, банк санхүүгийн салбарт реформ хийх зэрэг асуудлаар санал солилцлоо. Уулзалтад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч, ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа, […]

huur-1.jpg
2020-07-30 09:28
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 19:56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газарджээ. Тус транзит нислэгээр зургаан улсаас 165 иргэн ирсэн бөгөөд Индонез-10, Тайланд-22, Тайпэй-53, Сингапур-24, Малайз-10, АНУ-аас 46 иргэн эх орондоо ирлээ. Тус иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Тайж”, “Вензоу”, “Кемпински” зочид буудалд тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

tsag.jpg
2020-07-30 09:24
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 07 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төв […]