Чех улсад сурдаг оюутан ОХУ-аар дамжин улсын хил дээр ирээд байгаа ч хилээр нэвтрүүлэхгүй байгаа талаар фэйсбүүк хуудсаараа дамжуулан шууд бичлэг хийж мэдээлсэн юм.
Тэрбээр “Чех улсад сурч байгаад машинаар дайгдаад ирсэн Монгол иргэн байна аа. Орос улс хил дээр зөвшөөрөөд гаргасан. Харин Монголын хилээр оруулахгүй буц гээд байх юм аа. Орос буцаад оруулахгүй гээд Монгол руу ч оруулахгүй байна” гэж байсан билээ.
Тэгвэл Чех улсаас ирсэн оюутан эмэгтэйг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн байна. Түүнийг өглөө/2020.07.30/ 09:00 цагт хилээр нэвтрүүлсэн ба одоогоор Сэлэнгэ аймагт тусгаарласан ажээ.
Л.Баяр