Дэлхийн зургаан орноос 165 иргэн эх орондоо иржээ

2020-07-30 09:28
huur

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 19:56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газарджээ.

Тус транзит нислэгээр зургаан улсаас 165 иргэн ирсэн бөгөөд

Индонез-10,
Тайланд-22,
Тайпэй-53,
Сингапур-24,
Малайз-10,
АНУ-аас 46 иргэн эх орондоо ирлээ.

Тус иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Тайж”, “Вензоу”, “Кемпински” зочид буудалд тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.