-1024x683.png
2020-07-16 11:13
Хан-Уул дүүргийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ны ТУЗ-ийн дарга ажилтай Б.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь / Мөнгө угаах/ заалтад зааснаар / Мөнгө угаах/ гэмт хэрэгт “Эрэл” ХХК-ны хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 […]

pbg.jpg
2020-07-16 11:03
“PUBG Mobile” тоглоомын “No Chance” баг World league тэмцээнд оролцох эрхээ авсан. Тэгвэл тус баг Монгол Улсаа төлөөлөн “East league”-т гадны шилдэг 19 багтай өрсөлдөж байна. 425 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээн Польш улсын Катовице хотноо болох байсан ч цар тахлын улмаас онлайнаар зохион байгуулагдаж байна. “No Chance” багийн бүрэлдэхүүнд Ц.Ариунсанаа, Б.Тэнгис, О.Өсөхбаяр, Б.Билгүүн, […]

.jpg
2020-07-16 10:59
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарын утсанд долдугаар сарын 10-15-ны өдөр 14 дуудлага мэдээлэл иржээ. Тодруулбал, Барилгын техник хяналтын чиглэлээр 3 Газрын тосны хийн хяналтын чиглэлээр -1 Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын чиглэлээр -1 Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр -5 Эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэл -1 Хүнсний чанар аюулгүй байдлын чиглэлээр -3 дуудлага ирсэн байна. Мөн […]

5-1-1024x557.jpg
2020-07-16 10:27
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Баяр наадмын амралтын өдрүүд буюу долдугаар сарын 10-16-ны өдөр нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн тухай 16 гал, эрэн хайх, аврах ажиллагааны 16, нийт 32 дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Тодруулбал, 24 иргэнийг усны ослоос аварч, аж ахуйн нэгж, иргэний 182 […]

zam1-1024x768.jpg
2020-07-16 10:16
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө гудамж Хөдөө аж ахуйн яамны урд замын зорчих хэсгийн 1-р эгнээг хааж шугам засварын ажил хийж байна. Засварын ажил 2020 оны наймдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, замын хөдөлгөөндөө дүрмээрээ, сахилгатай оролцохыг анхааруулж байна. Нарны зам […]

110105468_3655358697824817_1898380100917427289_n.jpg
2020-07-16 10:11
2020 оны 07 дугаар сарын 11-15-ний өдрүүдэд Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 13 улсын /ахлах/ байцаагч нар “Хархорин”, “Хороолол”, “Барс 1” худалдааны төв болон 3, 14, 15, 17, 18, 20 дугаар хороодод байрлах нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй ил задгай хүнсний худалдаа эрхлэгч иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа. Хяналт шалгалтаар 14, 15 дугаар […]

ser-1024x588.jpg
2020-07-16 09:57
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 16-нд буюу өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Баяр наадмын амралтын өдрүүд дуусч байгаа ч […]

haked.png
2020-07-16 09:49
Тэрбумтан Илон Маск, Жефф Безос, Билл Гейтс тэргүүтэй АНУ-ын нэр нөлөө бүхий хүмүүсийн “Twitter” хаяг биткойн залилантай холбоотой цахим халдлагад өртжээ. Мөн Ерөнхийлөгч асан Барак Обама, ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшиж буй Жо Байден, реппэр Канье Уэст нарын албан ёсны хаягууд ч гэсэн криптовалют хандивлахыг хүссэн байна. Б.Гейтсийн “Twitter” хаягт, “Хүн бүхэн надаас тусламж хүсдэг. Одоо […]

-баярцогт-ганболд.png
2020-07-16 09:33
Шүүгдэгч С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан 2020 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хойш 4 өдөр үргэлжилж, завсарласан. Уг шүүх хурал өнөөдөр 09:00 цагаас эхлэн үргэлжилнэ. Тэднийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 461 хавтаст эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж байгаа юм. Мөн өнөөдөр 09:30 цагт Б.Хурц, […]