“PUBG Mobile” тоглоомын “No Chance” баг World league тэмцээнд оролцох эрхээ авсан. Тэгвэл тус баг Монгол Улсаа төлөөлөн “East league”-т гадны шилдэг 19 багтай өрсөлдөж байна.
425 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээн Польш улсын Катовице хотноо болох байсан ч цар тахлын улмаас онлайнаар зохион байгуулагдаж байна.
“No Chance” багийн бүрэлдэхүүнд Ц.Ариунсанаа, Б.Тэнгис, О.Өсөхбаяр, Б.Билгүүн, Н.Мөнх-Эрдэнэ нар тоглож байгаа бөгөөд тэд эхний өдрийн байдлаар Азийн шилдэг 20 багийг тэргүүлсэн. Харин тоглолтын хоёр дахь өдрийн төгсгөлд дөрөвдүгээр байрт жагсаж, шилдэг 16 багийн тоглолтод оролцох эрхээ авчээ.
Л.Баяр