Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарын утсанд долдугаар сарын 10-15-ны өдөр 14 дуудлага мэдээлэл иржээ.
Тодруулбал,
Барилгын техник хяналтын чиглэлээр 3
Газрын тосны хийн хяналтын чиглэлээр -1
Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын чиглэлээр -1
Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр -5
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэл -1
Хүнсний чанар аюулгүй байдлын чиглэлээр -3 дуудлага ирсэн байна.
Мөн тэрбээр “НМХГ-ын улсын байцаагчид Хүй долоон худаг, 13-р зуун цогцолборт хяналт шалгалт хийхэд зөвшөөрөлгүйгээр хуушуур болон холбогдох худалдаа эрхэлж байсан 19 иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, 150 мянган төгрөгийн торгууль тавьсан. Гэхдээ энэ жил худалдаа үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоогүйтэй холбоотойгоор гарсан зөрчил өмнөх онуудтай харьцуулбал хэд дахин бага байлаа.
Нэг ноцтой дуудлага ирсэн нь долдугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6-р хорооны 44-р байрны нэгэн.
Дуудлагын дагуу НМХГ-ын холбогдох байцаагч газар дээр нь очиж ажиллахад тухайн байрныхаа шалыг доошоогоо цөмөлж, зөвшөөрөлгүйгээр тэр газраа газаа хэрэглэж байсан нь шалгалтаар илэрсэн.
Иймд манай байцаагч Зөрчлийн тухай хуулийн холбогдох хуулийн заалтын дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт харьяаллын дагуу шилжүүлсэн” гэлээ.
Иргэд зориулалтын бус байранд, зөвшөөрөлгүйгээр хийн газыг ахуйн орчиндоо хэрэглэж, амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг НМХГ-аас онцгойлон анхааруулж байна.