Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй
“Баяр наадмын амралтын өдрүүд буюу долдугаар сарын 10-16-ны өдөр нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн тухай 16 гал, эрэн хайх, аврах ажиллагааны 16, нийт 32 дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа.
Тодруулбал, 24 иргэнийг усны ослоос аварч, аж ахуйн нэгж, иргэний 182 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.
Түүнчлэн усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг авран хамгаалахаар давхардсан тоогоор 2,046 алба хаагч долоон маршрутын дагуу нийт 100 орчим км газарт хөдөлгөөнт болон завьт эргүүлээр ажиллалаа” гэв.