Шүүгдэгч С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан 2020 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хойш 4 өдөр үргэлжилж, завсарласан. Уг шүүх хурал өнөөдөр 09:00 цагаас эхлэн үргэлжилнэ. Тэднийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 461 хавтаст эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж байгаа юм.
Мөн өнөөдөр 09:30 цагт Б.Хурц, Б.Бямбажав, Г.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал болно. Уг нь тус шүүх хуралдаан өнгөрсөн зургадугаар сарын 22-ны өдөр болсон ч өмгөөлөгчийн бие муудсан шалтгаанаар түр хойшилсон юм. Тэднийг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр буруутган шүүж буй юм.