Дорнод аймгийн Баянтүмэн сумын 20 айлын 100-гаад үхэр яс сөнөрөх өвчнөөр үхжээ. 100 орчим үхрийн дийлэнх нь саалийн үнээ юм. Байгаль цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн талхлалтаас үүдэлтэйгээр ургамлын бүтцэд өөрчлөлт орж, мал өвс ургамлаас хангалттай шим тэжээлээ авч чадахгүй болсноор яс сөнөрөх өвчин тусдаг аж. Энэхүү яс сөнөрөх өвчин зонхилон гарч байгаа Баянтүмэн, Сэргэлэн, Булган […]